card

Welcome to CELLA school.

 

 

Сайн байна уу? Филиппин улсын Себү хотод байрлах  CELLA-Cebu English Language Learning Academy-н Монгол төлөөлөгч Д.Жаргалдулам байна.

Hello, everyone! My name is Jane, new Mongolian student manager in Premium Campus. I will study and work in Cebu for six months. I would like to challenge myself. Also, I can keep improving my English skills and provide my best service to students here. It is a precious opportunity to join CELLA's big family. I hope I can use my knowledge and experience to handle all my tasks well and keep growing together with CELLA.

Бүгдээрээ сайн уу! Миний нэр Jane, Монгол оюутны шинэ менежерээр ажиллаж байна. Би зургаан сарын турш Себу хотод суралцаж, ажиллана. Би өөрийгөө сорихыг хүсч байна. Мөн би англи хэлний мэдлэгээ сайжруулж, сургуульдаа сурахаар ирсэн оюутнуудаа маш ихээр тулаж дэмжих ажиллана. Энэ нь CELLA-ийн том гэр бүлд нэгдэх боломж юм. Би өөрийн бүх ажил үүрэгтээ идэвхи санаачлагатай хийж, CELLA-тай хамт өсөн дэвшиж, туршлага мэдлэг чадвараа хөгжүүлж ажиллана гэдэгтээ найдаж байна.

 

Би та бүхнийг сургууль дээрээ хүлээн авахдаа баяртай байх болно.

 

 

I went at the airport to pick up new students last week.While we were in our way school I had the chance to intruce myself and make friends with them. My first pick up experience was interesting and full of responsibility. Our school driver drove us safely and quickly for just 20 minutes going back to Cella.

Амралтын 2 өдөр нисэх онгоцны буудал явж шинээр ирж байгаа оюутнуудаа тосж авсан сонирхолтой бас их хариуцлагатай ажил байлаа. Оюутнаа аваад сургууль хүрэх замдаа танилцаж найзууд болдог. Манай сургуулиас нисэх онгоцны буудал хүртэл 20 минут явдаг бөгөөд сургуулиас тохилог автомашин болон найдвартай жолоочоор бидэнд үйлчилдэг.

 

 

 

Флиппин улсын тухай товчхон

Флиппин улсын зүүн өмнөд  азийн орон бөгөөд 7100 гаран арлаас тогтох арлын орон юм. 100 гаруй сая хүн амтай, улсын нийслэл нь Манила хот. Индонез, Малайз, Палау, Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань), Вьетнамтай хиллэдэг. Дэлхийн хоёрдугаар дайн Номхон Далайд дууссаны дараа тус улс 1946 оны 7-р сарын 4-нд АНУ-аас тусгаар тогтножээ. филипино, англи хэмээх хоёр албан ёсны хэлтэй. Англи хэлийг цэцэрлэгийн наснаас эхэлж зааж эхэлдэг ба насанд хүрсэн Филиппин хүн бүр англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Монгол улстай нэг цагийн бүсд оршдог цагийн зөрүүгүй. 

Флиппин улс тээврийн хэрэгсэл

Тээврийн хэрэгслийн үнэ хөлс болон төрлүүд

CELLA сургуулийн багш нарын тухай

Ганцаарчилсан хичээлийн багш Mary. Анхны хичээл дээрээ л Монгол хэлээр "Ядарч байна уу" "Баярлалаа" "явцгаая" зэрэг харилцаанд хэрэглэгдэх монгол үгнүүдийг надаар заалгасан. Монгол оюутнуудад хичээл заахад надад хэрэг болно гэж хэлсэн.
Үүнээс харахад Манай сургуулийн багш нар хичээлээ сэтгэлээсээ заадаг бас дээр нь оюутандаа маш их анхаарал халамж тавьдаг нь харагдсан.

BREAKFAST

CELLA сургууль тандыг Ажлын 5 өдөр 3 хоол, амралтын 2 өдөр 2 амттай чанартай хоолоор дайлна.

Өдөр оройн хоол

Өглөөний хоолыг бодвол махны орц ихтэй хоол санал болгодог

Спиртлэг биш спортлог CELLA-чууд

CELLA Суралцах таатай орчныг бүхий л талаар нь бүрдүүлж өгсөн бөгөөд оюутнуудынхаа эрүүл мэндийг хангах зорилгоор дотуур байрны 2 давхарт фитнесс заал болон саун байрлаж ажилладаг.

Ирээд хоёрхон сар болсон ч маш олон сайхан зүйлүүдийг үзэж туулжаа. Цаашдаа бүр их сайхан зүйлүүдийг үзэж туулахад бэлэн байна.

Аялаж амрангаа Англи хэлийг орчинд нь сурах алтан боломж CELLA

Аялалын маань нэг хэсэг THE HAPPY BEACH үнэхээр дур булаам газар

Дотуур байрны цэвэрлэгээ үнэ төлбөргүй учир танд зөвхөн сурах л ажил үлдэнэ.

Хүүхдийн хөтөлбөр

Хүүхдэд насанд нь тохирсон англи хэлний хичээл ордог.

CELLA Сургуулийн танилцуулга видеог үзэж сонирхоно уу

story-image

Манай сургууль намрын урамшуулалаа зарлалаа.

Та 9 сар, 10 сар, 11 сард манай сургуулийн дотуур байрны ганцаараа буюу сингл өрөө, хоёулаа буюу твин өрөөг сонгон суралцсанаар хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой

Таны англи хэлний мэдлэгт нэмэр болох өгүүлбэрүүдээс

Та өдөрт 10 үг цээжлээрэй. Эдгээр үгс англи хэлээр харилцаанд ороход хамгийн их хэрэг болно.

Анхны Монгол төгсөгчийн сэтгэгдэл

Сайн байцгаана уу Би CELLA сургуулийн анхны Монгол оюутан Jessica байна. Өнөөдөр миний CELLA сургуульд байх сүүлийн өдөр. Өнөөдөр маш олон зүйл бодогдож бага зэрэг гунигтай байна. Учир нь маш сайхан өдрүүдийг би CELLA-д өнгөрүүлсэн байна. Би энэ сургуулийн сонгосондоо баяртай байгаа бөгөөд CELLA сургуулийн сургалтын хөтөлбөр болон миний хичээлийн хуваарь надад их таалагдсан. Багш маань надад зөвлөхдөө хаа ч явсан хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар байнга англиар ярилцаж байхыг зөвлөсөн. Богино харилцан яриа ч гэсэн Англи хэлний ярих болон сонсох чадварыг дээшлүүлж байдаг. Багшийн зөвлөснөөр би Англиар аль болох их ярилцахыг хичээсэн. CELLA сургуульд Англи хэл сурахад маш олон давуу тал байдаг. Би маш хураангүй хэлбэрээр бичлээ. CELLA-д сурсан мэдлэг туршлага маань үнэхээр мартагдашгүй дурсамжтай үр өгөөж ихтэй байлаа. Хичээл үнэхээр сонирхолтой уйдах завгүй өнгөрдөг. Энд би олон орны найз нөхөдтэй болж бас олон орны соёл уламжлалаас суралцсан. Багш нар маш элэгсэг дорно сайхан сэтгэлтэй. Хэрвээ надад боломж гарвал би CELLA сургуульд дахин суралцахыг хүсэж байна. CELLA сургуулийн талаар би найзууддаа нүүр бардам хэлж чадна. CELLA сургууль бол Филиппин дэх хамгийн сайн Англи хэлний сургууль юм. Баярлалаа
Анхны Монгол төгсөгчийн сэтгэгдэл

Бяцхан зөвлөгөө

story-image

Ярилцлагын булан

Д.ЖАРГАЛДУЛАМ: МАНАЙХ ЗУУЧЛАГЧ БИШ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Энэ удаагийн ярилцлагын буландаа бид дэлхий нийтийн хэл болсон Англи хэлийг хамгийн боломжит зардлаар орчинд нь эзэмших боломжийн талаар ярилцахаар Филиппин дэх “Масс Академи”-ын төлөөлөгч Д.Жаргалдуламыг урилаа.

Сайн байна уу? Юуны өмнө Филиппин дэх Масс академийн төлөөлөгчөөр ажиллаж  байгаад баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?

Баярлалаа. Намайг Дарамсэнгийн Жаргалдулам гэдэг.  Би филиппин улсын Себу хотод  байрлах /CELLA/ Cebu English Language Learning Acdemy-ын Монгол төлөөлөгчөөр ажилладаг. Масс академиа төлөөлөөд Себу хотод суралцангаа ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Ийм их итгэл, хариуцлага хүлээлгэсэн байгууллага хамт олондоо баярлаж байгаагаа хэлмээр байна.

Филиппин улсад ирсэн анхны сэтгэгдэл ямар байсан бэ?

Миний хувьд Филиппин улсад анх удаа ирж байгаа. Хамгийн түрүүнд надад байгаль цаг уур нь их таалагдсан. За дээр нь үзэж харах зүйл ихтэй миний байгаа Себу хот нь өөрөө улсынхаа аялал жуулчлалын бүс учраас хүн ам нь их найрсаг дотно. Эндэхийн хүмүүс нь их ажилч хичээнгүй санагдсан. Өглөө бүр байгууллагынхаа гадаах талбайг гэрийнхээ шалыг угааж байгаа юм шиг л мөлхөөд  угаагаад сууж байдаг. Хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийдэг хүмүүс шиг санагдсан. Анхны сэтгэгдэл маш өндөр байсан.

Себу хотод маш олон хэлний сургуулиуд байдаг. Тэдний дундаас /CELLA/  сургуулийн ялгарах онцлог давуу тал юу вэ?

Манай сургуулийн давуу тал бол олон жилийн туршлага дээр нь TESOL сургалтын эрхээ албан ёсоор авсан Филиппин улсын анхны сургууль. Мөн манай сургуулийн байр нь улсынхаа томоохон байгууламжуудын нэгд тооцогддог. Хичээлийн танхим дотуур байр маш тохилог тав тухтай, 24 цагийн харуул хамгаалалттай, өдрийн гурав хоолтой. Хоолны амт чанар маш сайн. Багшлах эрхтэй олон улсын шилдэг багш нар хичээл заадаг. Мөн Филиппин улсын Себу амралтын хотод байрладаг учраас үзэж харах зүйл ихтэй гэх мэтчилэн олон давуу талтай.

Ярилцлагын дэлгэрэнгүйг энэ линкэн дээр дарж үзээрэй. http://massacademy.mn/post/24193

Мэдээлэл авах